Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн анхны аз жаргалын сайд хүн амины хэрэгт сэжиглэгдэж, эрэн сурвалжлагдаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Энэтхэгийн цорын ганц албан тушаалд томилогдсон Лал Сингх Аря

Энэтхэгийн түүхэнд анх удаа томилогдсон “Аз жаргалын сайд” хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдсэний улмаас эрэн сурвалжлагдаж байна.

Энэтхэгийн төв бүсийн Мадхя Прадеш мужийн засаг захиргаа 2016 онд тус улсын түүхэнд анх удаа Аз жаргалын яам гэгчийг байгуулж, ноён Лал Сингх Аряг сайдаар томилж байжээ. Яамны үүрэг нь ард түмний аз жаргалын мэдрэмж, хүлцэнгүй зан чанарыг дээшлүүлэхийн тулд үнэ төлбөргүй йог, бясалгалын хичээл зэрэг арга хэмжээг зохион байгуулах байв.

Гэтэл 53 настай сайд Аря 2009 онд буудуулж амиа алдсан сөрөг хүчний улс төрч Маханлал Жатавын үхэлд сэжиглэгдсэн байна. Тэр өмнө нь энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэж байсан юм.

Ингээд шүүхээс түүнийг баривчлах зөвшөөрөл гарсны дараа энэ Мягмар гарагаас эхлэн Аря сайд ор сураггүй алга болжээ.

Цагдаа нар түүнийг гэрээс нь, төрөлх хотоос нь олоогүй тул муж даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Эрх баригч Бхаратия Жаната Намын улс төрч Аря аравнхоёрдугаар сарын 19-нөөс өмнө шүүхэд биеэр очих ёстой ажээ.

 

Эх сурвалж: Independent