Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл"

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл "Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна. 

 2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж авчирсан.

Тэргэнцэрт суулгасан, кофейгоор дайлсан, тариа хийсэн ч гэж ярьдаг. Тэрийг нь би ямар нүдээрээ үзсэн биш. Гэхдээ байж болзошгүй. Д.Энхбат агсныг хоёр, гурван улсын хил дамнуулж хулгайлсан нь үнэн. Үе үеийн шоронд байсан хүмүүс бүгд үүнийг мэднэ.

Ялангуяа дамжин өнгөрүүлэх шоронгийн эмнэлэгт ажиллаж байсан эмч, ажилтанууд мэдэж байгаа. Тийм учраас Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм. Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл.

1937 оны хэлмэгдүүлэлт шиг байцаалт авахын тулд хүчлэн янз бүрийн аргыг хэрэглэсэн. Энэ бол нууц биш. Би н.Ариунболд агсантай хамт Д.Энхбатыг эмнэлэгт байхад очиж байсан.

Хорих хөнөөх, хүний амь насыг үрэх, хулгайлах, шийтгэх, яллах эрхийг Б.Хурцад хэн өгснийг өөрөө тайлбарлаж байж дараагийн албандаа томилогдох ёстой. Алуурчинг өмөөрч хаалттай хурал хийж байгаа УИХ-ын гишүүдийн нэрийг ч нээлттэй зарлах хэрэгтэй" гэлээ.