Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ хаалттай хуралдаж Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:14 2017/12/15

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжсэн байна.

Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.

ТЕГ-ын даргын албыг хашиж байсан.

11:03 2017/12/15

УИХ-ын чуулганаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Төрийн ордонд хоёр гишүүн нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.

Томилогдох гэж байгаа хүний хуучин ажилтай холбоотой хариулах ёсгүй зүйлийг хариулах, асуух ёсгүй зүйлийг асуух учраас хурлыг хаалттай хэлэлцэх саналыг гаргаж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Байнгын хороон дээр бас би хаалттай явуулах санал гаргасан. О.Баасанхүү гишүүний саналыг дэмжих нь зүйтэй" гэсэн горимын санал гаргалаа. 

Хаалттай горимд шилжүүлэхийг 69 хувь нь дэмжсэн тул хаалттай хэлэлцэж байна.