Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы нэгэн компани цалингаа биткоиноор олгож байхаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы интернэтийн үйлчилгээ үзүүлэгч GMO Internet Group компани 2018 оноос эхлэн ажилтнууддаа цалингийн зарим хэсгээ биткоиноор авч байх боломж олгох гэнэ.

Хэрвээ хүсвэл ажилтан цалингийнхаа 10,000 ($88) иенээс 100,000 ($881) иений хоорондох хэсгийг крипто валютаар авч болно. Мөн ингэж биткоиноор цалингаа авбал урамшуулал болгож 10 хувийн илүү цалин олгохоор болжээ.

GMO компани нь биткоиныг түгээн дэлгэрүүлэх сонирхолтой. Тэд 2018 онд крипто валют олборлох шинэ үйл ажиллагаа эхлэх гэж байгаа ба одоо биткоины арилжаанд идэвхитэй оролцдог.

Биткоиныг төлбөр тооцоонд хэрэглэх явдал сүүлийн үед улам дэлгэрч байна. Саяхан АНУ-ын нэгэн иргэн Майами дахь тансаг орон сууцаа зөвхөн биткоиноор зарах тухайгаа зарласан юм. Бас сургалтын төлбөрөө крипто валютаар авдаг хувийн дунд сургууль ч Америкт бий болоод байгаа.

Гэвч нөгөө талаас крипто валютыг хөөсөрсөн үнэлгээтэй, удахгүй хагарч, хямрал эхэлнэ гэж үздэг хүмүүс ч байсаар байна.

 

Эх сурвалж: Business Insider