Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэц Их суудлаар хуралдана

ikon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж өөрчлөн найруулжээ.

Энэ нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. 

Үндсэн хуулийн цэц энэ сарын 20-ны өдөр товлосон Их суудлын хуралдаанаараа уг маргааныг хяналтын журмаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Хуулийн заалт:

Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.