Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Хишигсүрэн: Монголын гоо сайхны зах зээлд 22 жилийн түүхтэй Биомон брэнд шинэчлэгдэн нэр төрлөө нэмлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 11
Сурталчилгаа

Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик-ийн хамт олон 22 жилийн өмнө “Биомон” брэндийн анхны цувралаа гаргаж байсан бол өнөөдөр өөрийн нүүр царай болсон энэхүү брэндээ эрс шинэчилэн үнэнч хэрэглэгчиддээ бэлэг барьжээ.

Технологи, сав баглаа боодол, загвар дизайнаараа дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүртэл эрс шинэчлэгдсэн “Биомон” брэндийн талаар “Монос косметик” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн багийн гишүүн, ерөнхий технологич Л.Хишигсүрэнтэй ярилцлаа.


- ”Биомон” брэнд 22 жилийн дараа шинэчлэн зах зээлд цоо шинэ төрхтэй дахин гарлаа. Монос Косметикийн баг хамт болон энэхүү том ажлыг хэдий хугацаанд хийсэн бэ?

- Бид 2015 оноос эхлээд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах зорилго тавин бүтээгдэхүүн бүр дээр ребрэндингийн ажлыг эхлүүлсэн. Дэлхий даяар гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ болоод технологийн эрс хувьслууд жил ирэх тусам өөрчлөгдөж байна.  Монгол бүтээгдэхүүнүүд дэлхий дахинд өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатай болж байна. Иймд манай Монос Косметик ХХК нь Биомон бүтээгдэхүүнийг шинэчлэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн ажлыг эхлүүлсэн гэж болно.

22 жилийн өмнө “Монос” группийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар, Б.Эрдэнэхишиг захирал “Биомон” бүтээгдэхүүнийг зохион бүтээж хэрэглэгчдэд хүргэж байсан бөгөөд чацаргана, барагшун, гүүний саам зэрэг түүхий эдүүдийн ач тусыг судлаад бүтээгдэхүүнээ гаргасан учир бид энэхүү гайхалтай үндсэн түүхий эдийг ашиглан орчин үеийн технологитой хослуулсанаар биомон брэнд бүтээгдэхүүнд шинэчлэлийг хийсэн. Бид Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг 2015 оны 5 сараас эхлүүлсэн. Биомон брэнд бүтээгдэхүүнийг сайжруулахад манай Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн баг  нийтдээ 18 сарыг зарцуулсаны үр дүнд өнөөдөр бүтээгдэхүүн маань зах зээлд нэвтрэхэд бэлэн болоод байна. Энэхүү хугацаанд бид монгол хүний арьсны онцлогт маш сайн тохирсон, үйлчлэлийн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн гаргахыг зорьж ажилласан.

Бүтээгдэхүүнээ төгсрүү тэмүүлсэн, чанартай, шинэлэг, байгалийн үнэт чанарыг нь алдагдуулахгүй байлгахын тулд нилээн олон янзаар туршилтууд болон сайжруулалт хийн бүтээснээр багагүй хугацааг зарцуулсан. Урт хугацааны сайжруулалтын дараа зах зээлд шинэчлэгдэн гарсан бүтээгдэхүүн маань одоо л масс хэрэглэгчдэд хүрч байгаа учраас амжилттай болсон эсэхийг хэрэглэгчид маань дүгнэх учир манай баг хамт олны хувьд ажил дуусаагүй, харин дөнгөж эхэлж байна гэж харж байгаа.

 

- Бүтээгдэхүүн тус бүрийн онцлогийг танилцуулахгүй юу?

- Нэг иж бүрдэл дотроо сүүн шингэн, тоник, өдөр шөнийн тос гэсэн дөрвөн бүтээгдэхүүнтэй. Тоникийн хувьд өмнөх бүтээгдэхүүнээ бодвол наалдамхай чанартай, арьсанд түрхэхэд чийгшилийг илүү өндөр түвшинд өгч шингэлт маш хурдан болсон. Ингэснээр арьсан дээр давхарга үүсгээд эргээд арьсыг хамгаалж өгнө гэсэн үг.

Гүүний саамтай бүтээгдэхүүнийг хуурай болон хэт хуурай арьстай хүмүүст зориулж гаргасан. Гүүний саам нь уургийн гаралтай түүхий эд учраас арьсыг уургаар нөхөн төлжүүлнэ. Ингэснээр арьс илүү булбарай зөөлөн болох шинж чанарыг нь нөхөж өгдөг. Мөн гүүний саам нь уургаас гадна маш их хэмжээний амин дэм, эрдэс бодисуудыг өөртөө агуулж байдаг. Гүүний саам нь эхийн сүүний уурагтай найрлагаараа 66 хувь ижил уургыг агуулдаг учраас хүний арьсанд нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, арьсыг булбарай зөөлөн болгодог чанартай. Дэлхийд өөр хаана ч гүүний саамыг гоо сайханд ингэж хэрэглэдэггүй. Манайх сүүлийн үеийн технологийг өөрсдийн уламжлалт түүхий эдтэй хослуулаад бүтээгдэхүүн гаргаснаараа бидний хамгийн том ололт болсон.

Барагшунтай бүтээгдэхүүн маань холимог болон хуурай арьсанд тохирно. Барагшун нь маш их эрдсийг өөртөө агуулж байдаг,  эрдсийн бөөгнөрөл билээ. Энэ нь арьсыг нөхөн төлжүүлж, арьсны нүхжилтийг багасгаж, дахин нүхжилт үүсхээс сэргийлдэг. Арьсны асуудалтай буюу батга, шархтай бол барагшунтай бүтээгдэхүүн маш сайн тохирно.

Харин чацарганатай бүтээгдэхүүнийг бүх төрлийн арьсанд зориулж гаргасан. Чацаргана нь амин эрдэс бодис, витамины комплексийг агуулж байдаг. Тэр дундаа витамин С-ийн агууламж маш өндөр. Витамин С нь исэлдүүлэх чадвар өндөр байдаг учраас нөсөө, сэвхийг задалж зөөлөн аргаар арьсыг цайруулдаг. Түүнчлэн чацаргана нь омега 3, 6, 7, 9-ийг агуулж байдаг. Ялангуяа омега 7 нь 97 хувийн протейн уургаас бүрдэж байдаг учраас үрчлээг маш сайн арилгадаг. Тиймээс арьсны нөхөн төлжилт чийглэгийг хадгалах үйлчилгээг үзүүлдэг. Зарим арьс цайруулах үйлчилгээтэй, үрчлээний эсрэг гэдэг бүтээгдэхүүнүүд химийн орц маш өндөр хувиар агуулдаг. Энэ нь эргээд арьсыг гэмтээн эмзэгшүүлж эхэлдэг. Харин манай бүтээгдэхүүн чацарганаар нь байгалийн аргаар арьсны асуудлыг шийдэхээр хийсэн. Арьс авах ёстой уургийг авч, чийглэг байснаар гүнд нь байгаа хэсэг нь наашаа түрж арьс үрчлээгүй булбарай болдог. Энэ тал дээр чацаргана маш сайн үүрэгтэй.

Сонирхуулахад Beauty collagen-ны гоо сайхны бүтээгдэхүүний технологич, эрдэмтэн “Монгол чацаргана хүний арьсны сэвх нөсөө толбо, үрчлээнд нөлөөлөх нь” гэсэн сэдэвээр олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэлийг 2015 онд бичсэн байдаг. Нэгэнт дэлхийн хэмжээний мундаг технологич, эрдэмтэн үүнд судалгаа хийгээд гаргачихсан учраас бид чацаргана арьсанд яаж нөлөөлдөг талаар дахин шинжилгээ судалгаа хийж цаг алдахгүйгээр энэ хүний судалгааг ашиглаад чацарганатай бүтээгдэхүүнийхээ технологийг зохион бүтээсэн.

Чацарганы иж бүрдэлд шөнийн тос байхгүй. Чийгшүүлэгч тос нь өдөр шөнийн аль алинд нь хэрэглэнэ. Харин нэг онцлох бүтээгдэхүүн нь чацарганатай тосон маск. Чацаргана, витамин Е болон зөгийн лаваар баяжуулсан. Арьсыг маш сайн хамгаалж, зөөлөн байлгах зориулалттай. Тосон маскийг долоо хоногт 2-3 удаа  нүүрэндээ иллэг хийж, бүлээн алчуураар арчиж, эсвэл бүлээн бигнүүр тавин хэрэглэнэ. Тосон маскны онцлог нь органик түүхий эд болох ланолиныг агуулсан. Энэ нь хүний арьсны тосны хүчилтэй хамгийн их ижил тосны хүчлийг өөртөө агуулдаг учраас арьсанд маш сайн үйлчилгээтэй.  Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд ланолины агууламжтай бүтээгдэхүүн хамгийн сайн тохирно. Ер нь Ланолиний хэрэглээг монгол бүсгүйчүүд хэрэглээнээсээ хасаж болохгүй. Бид өдөр тутамд нүүрээ будаж, олон янзын makeup-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү дэ. Тэгэхээр арьс ядарч өнгөө алддаг. Яг энэ нөхцөлд чацарганатай тосон маск хамгийн сайн үйлчилгээг өгч арьсны өнгийг сэргээн, арьсыг маш сайн зөөллөж өгдөг. Яг л хүүхдийн арьс шиг булбарай болгочихдог, би өөрөө ингэж хэрэглэдэг болохоор их итгэл үнэмшилтэй байгаа шүү хэхэ.

Манай бүтээгдэхүүнийг ойролцоогоор хоёр долоо хоногоос сарын хугацаанд хэрэглэж байж аажим аажмаар үр дүнгээ өгч эхэлнэ. Чийгшлээ удаан барьдаг, бохирдлыг сайн цэвэрлэдэг, тоникоор арьсны гүнд нь маш сайн чийгшүүлж өгч байгаа нь орчин үеийн бүсгүйчүүдийн хэрэглээнд илүү амар болсон гэдгийг тодотгох хэрэгтэй болов уу.

 

- Бүтээгдэхүүнийхээ туршилтыг хэрхэн хийсэн бэ?

Манайх шинжлэх ухаан үйлдвэрлэл 2-ыг хослуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Туршилтаас гарч ирсэн бүтээгдэхүүндээ тестийн болон клиник туршилт хийдэг. Байгалийн гаралтай болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эдийг ашиглаж хийдэг учраас бид клиник туршилтаа амьтан дээр хийдэггүй. Бодитоор хүний арьсан дээр тестлэж гаргадаг.

Бид бүтээгдэхүүнийхээ шинэчилсэн хувилбар дээр найман удаа 30-50 хүн дээр клиник туршилт хийн гарсан үр дүн бүрт бүтээгдэхүүнээ сайжруулж эцсийн байдлаар боллоо гэж үзсэн цагтаа гаргаж байгаа нь энэ юм. Шинээр гаргасан бүтээгдэхүүний шинжилгээг Монгол Улсын хэмжээнд итгэмжлэгдсэн “Монос фарм”-ын чанарын хяналтын албаны лаборатори болон МХЕГ-т хийдэг.

- Гурван төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх насны хязгаар байгаа юу?

- Бүтээгдэхүүнүүдийг маань 23 наснаас эхлээд хэрэглэвэл илүү зохимжтой. Арьсны нөхөн төлжилт нь явагдаад дуусчихсан буюу насанд хүрсэн хүмүүс хэрэглэвэл илүү тохиромжтой. Яг тэд гэж заалгүйгээр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн цагаасаа л хэрэглэх боломжтой гэж болно. Гэхдээ 18-аас доош насныханд зөвлөхгүй.

- Манай орны эрс тэс уур амьсгал бидний арьсанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй. Хэт халж, хэт хүйтэрдгээс болоод заавал тусгайлсан арчилгаа шаарддаг. Энэ хэрэгцээг танай бүтээгдэхүүн хангаж чадах уу?

- Манайх Монголын энэ уур амьсгалд тохируулж бүтээгдэхүүнээ гаргасан учраас яг л монгол хүний арьсанд илүү тохирно. Манай орны уур амьсгалын энэ нөхцөлд арьсыг заавал хамгаалах шаардлагатай байдаг. Тухайлбал утаанаас болоод арьснаас ялгарч байдаг каллоген, гиалуроны хүчил, өөрийнх нь тосны хүчил нь байхгүй болж өнгөө алдаж, үрчийж эхэлдэг. Мөн хэт их халдаг, хүйтэрдэг, шороо, тоостой хаврын улирал зэрэг эрс тэс уур амьсгалд арьсны асуудлыг нь шийдээд дээрээс нь давхар хамгаалж өгөх шаардлагатай болдог. Солонгос бүтээгдэхүүний хувьд чийглэг орон учраас арьсыг чийгшүүлэх үйлчилгээ нь хангалттай байдаггүй. Тэгэхээр манай бүтээгдэхүүн арьсыг удаан хугацаагаар чийгшийг хадгалсанаар арьсны гадаргууг хамгаалахаар хийгдсэн байгаа.

- Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд түүхий эдийн аюулгүй байдал чухал шүү дээ. Түүхий эдээ хаанаас цуглуулдаг юм бол?

- Монгол үйлдвэрлэгчээс хуурайшуулсан гүүний саам, барагшунаа авдаг. Тодорхой бэлтгэн нийлүүлэгч хүмүүстэй гэрээ хийгээд шинжилгээний дагуу авдаг тул чанарын тал дээр санаа зоволтгүй. Харин чацарганы тосны хувьд манай “Монос хүнс” ХХК-ийн цэвэр чацарганы тосыг ашиглаж байна. Бусад түүхий эдүүдийн хувьд гоо сайхны түүхий эд үйлдвэрлэгч GMP үйлдвэрлэгчдээс стандартад нийцсэн зэрэглэл өндөртэй түүхий эдүүдийг авч ашигладаг.

 

- Бүтээгдэхүүнийхээ нүүр царайнд гурван өөр хүн сонгосон байсан. Танай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэний үндсэн дээр танай нүүр царай болсон уу?

- Мэдээж бид ийм их хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг төгс илэрхийлэх нүүр царайг маш удаан хугацаанд хайсны эцэст дуучин Ука, Дэлхийн тавцанд хөл тавьж монголынхоо нэрийг гаргаж яваа Мисс Баярцэцэг, фото мисс жүжигчин Хулан зэрэг маш сайхан үлгэр жишээ болсон бүсгүйчүүдийг сонгож санал тавьсан. Мэдээж гоо бүсгүйчүүд маань бидний шинэчлэн гаргасан бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд хэрэглэж үзсэний үндсэн дээр манай брэндийн нүүр царай болсон.

- Дэлхий дахинд үйлдвэрлэл илүү эко чиглэлд хөгжиж байна. Танай үйлдвэрийн хувьд байгальд ээлтэй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

- Манай технологийн онцлог нь анхны түүхий эд үйлдвэрлэлтэнд ороод, эцсийн бүтээгдэхүүн гарах үйлдвэрлэлийн явцад ямар ч  хаягдал гардаггүй. Анхны түүхий эд бүтээгдэхүүн болдгоороо байгаль орчинд ээлтэй гэж болно. Мөн дээр нь бид хог хаягдлын менежментийг үйлдвэртээ явуулах төслийг эхлүүлсэн. Хуванцар сав байгальд хаягдаад устдаггүй, хор нөлөөтэй учир хуванцар савны хэрэглээг багасгах зорилготой хэрэглэж дууссан бүтээгдэхүүнийг өөрсдөө аваад мэргэжлийн компаниудаар устгалд оруулах чиглэлийг барин ажилладаг.

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсье.

- Баярлалаа. Мөн дээр дурьдсанчлан шинээр бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлхэд маш их цаг хугацаа болон нөр их хөдөлмөр ордог тул энэхүү шинэчлэгдсэн БИОМОН брэндийг амжилттай зах зээлд нэвтрүүлж буй Монос Косметик ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн баг болон нийт ажилчиддаа баяр хүргэе. Түүнчлэн 22 жилийн турш БИОМОН-той хамт байсан үнэнч хэрэглэгчиддээ талархаж байгаа илэрхийлмээр байна. Бид үргэлж хэрэглэгч та бүхнийхээ итгэлийг алдахгүй чанартай, шинэлэг, үр дүнтэй бүтээгдэхүүнийг хүргэсээр байх болно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.