Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргуудын лигийн сугалаа явагдана

SPS телевиз
2017 оны 12 сарын 11
SPS
Зураг зураг

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны сугалаа өнөөдөр 19:00 цагаас Швейцарын Ньон хотноо явагдах гэж байна. Энэ шатанд хэсэг тус бүрийг тэргүүлсэн найман баг дэд байраар шалгарсан найман багтай энэ шатанд учраа тааран тоглох ба нэг улсын багууд болон нэг хэсгийн багууд хоорондоо учраа таарахгүй журамтай юм.

Энэ улиралд Манчестер Юнайтед (Англи), ПСЖ (Франц), Рома (Итали), Барселона (Испани), Ливерпүүл (Англи), Манчестер Сити (Англи), Бешикташ (Турк), Тоттенхэм (Англи) клубууд хэсгийг тэргүүлсэн бол Базель (Швейцар), Байерн Мюнхен (Герман), Челси (Англи), Ювентус (Итали), Севилья (Испани), Шахтёр Донецк (Украйн), Порту (Португал), Реал Мадрид (Испани) хэсгийг дэд байрт орсон юм.
Зураг