Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ӨМӨЗО-ны Шинжлэх Ухаан Технологийн Нийгэмлэгийн удирдлагууд манай улсад айлчиллаа

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

БСШУСЯамны урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны академийн удирдлагуудтай ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий нар оролцов.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өвөрмонголын өөртөө засах орны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга Цэцэнбилэг болон ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн Шинжлэх ухааны газрын дарга,  ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга, Эрээн хотын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга, ӨМӨЗО-ны Хятад-Монгол технологи дамжуулах төвийн дарга нар байв.

Уулзалтаар шинжлэх ухаан технологи дамжуулалт, эрдэм дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах, Торгоны зам Тинк танкийн уламжлалт хуралдааныг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллах талаар санал нэгдэв. 

 

 

Эх сурвалж: ШУА