Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Улс төрийн хилс хэрэгт 600 орчим хүн хэлмэгдсэн

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Бүлэг УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс авсан саналын тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Эдгээр хуулиудыг яаж хэлэлцэх вэ?

Намрын болон хаврын чуулганаар алийг нь оруулах асуудлаар гишүүд санал солилцлоо. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн боловч таван удаа буцаж байсан.

Нийтдээ хилс хэрэгт 600 орчим хүмүүс холбогдсон байдаг. Уг хуулийн судалгаа тооцоог нарийн хийж байгаад энэ ондоо багтаагаад батлах саналтай байгаа" гэлээ.