Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд iPhone X-ийн эхний багцыг дөрвөн өдрийн дотор авч дуусгажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Apple компани iPhone ухаалаг гар утасныхаа 10 жилийн ойд зориулж iPhone X хэмээх онцгой загварыг энэ намар танилцуулсан билээ.

Бүтэн нүүр эзэлсэн OLED дэлгэц, “Home” товчгүй нүүр, хүний нүүрийг таньж нээгддэг FaceID зэрэг шинэ технологиуд бүхий энэ загвар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлж дараалан худалдаанд гарсан юм.

Монгол улсын зах зээлд албан ёсоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн үүрэн холбооны Мобиком компаниар дамжин худалдаалагдаж эхэлжээ. Харин тус компаниас авсан мэдээллээр iPhone X загварын эхний багцыг Монголын хэрэглэгчид дөрөв хоногийн дотор худалдан авч дуусгасан байна.

Арванхоёрдугаар сарын 1-ны Баасан гарагт зарж эхэлсэн бол 4-ний Даваа гарагт бүх шинэ iPhone X эзэнтэй болсон гэнэ.

Эхний багцаар яг хэдэн ширхэг iPhone X ирснийг хэлэхээс татгалзсан Мобикомын эх сурвалж хоёр дахь багц ирэх долоо хоногийн дундуур ирэх төлөвтэй байгааг мэдээллээ.