Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсанд БУРГЕР КИНГ нээгдлээ...

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 8
Сурталчилгаа

Бургер Кинг нь 1954 онд АНУ-ын Флорида мужид үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл Ил гал дээр бургерийн махаа шардагаараа Дэлхий дахинд танигдсан билээ.

Хан Уул дүүргийн хэрэглэгчдэд хүлээлт үүсгээд байсан салбараа 12-р сарын 06-ны өдөр Хан уул дүүрэгт байрлах миний дэлгүүрийн 1 давхарт нээж Зайсан орчимын хэрэглэгчиддээ ойртон очсонд баяртай байна.

 
 

Бургер кинг Зайсан салбар нь  1950-иад оны анхны түргэн үйлчилгээний ресторануудын ретро загварыг, орчин үеийн интерьертэй хослуулсан тав тухтай орчныг бүрдүүлж, хэрэглэгчдэд олон улсын стандартын дагуу, шинэхэн, амтлаг олон төрлийн бургерээр үйлчилж байна.

Зайсан салбарын хамгийн гол давуу тал нь гаднаа 100 гаруй авто машины зогсоолтойгоос гадна, монголын томоохон сүлжээ супермаркет болох “Миний дэлгүүр”ийн хажууд байрладаг тул үйлчлүүлэгчид өөрийн цагаа хэмнэн шаардлагатай худалдан авалтаа хийнгээ, бургер зооглох боломжийг олгож байгаа юм.

Мөн “Бургер кинг”-ийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн зориулалтын хүргэлтийн хэрэгслээр зайсан орчимын бүх хэрэглэгчид хүссэн бүтээгдэхүүнээ 80009010 утсанд холбогдон хүргүүлэн авах боломжтой юм.

 
 

Макс Группийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд, Миний Дэлгүүр Сүлжээний удирдлагын хамт Бургер Кингийн Зайсан дахь салбарыг ёслол төгөлдөр нээлээ.

 
 

Эрхэм үйлчлүүлэгч та зогсоол, худалдан авалтын цогч шийдэл бүрдсэн, тав тухтэй орчин бүхий Бургер Кингийн Зайсан дахь салбараар зочлоорой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.