Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Б.Ану
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 6-нд буюу Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаагийн тухайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсоныхоо дараагаар сүүлчийн томилгоо болгон яаруу сандруу томилсон. Энэхүү томилгоо нь хууль бус гэдгийг Төрийн Албаны зөвлөл үзэж Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн байдаг. 

БСШУСЯ -ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн Б.Баярсайхан уг шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шат шатны шүүхэд ялалт байгуулаад байгаа билээ.