Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур, Хонг Конг, Швейцарийг офшор бүсэд хамаарах гадаад улсын жагсаалтад НЭМЖЭЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Засгийн газрын өчигдрийн /2017.12.06/ хуралдаанаар офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчилсэн байна. Ингэхдээ өмнө нь баталж байсан 49 улс орны жагсаалт дээр Сингапур, Хонг Конг, Швейцарийг нэмж оруулжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд эдгээр бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.

Засгийн газрын наймдугаар сарын 31-ний хуралдаанаар хэлэлцэн баталсан 49 улс, орны жагсаалт: