Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Татварын мэдээллийн хувьд ил тод бус байгаа нь анхаарал тавих шаардлагатайг харуулж байна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/757621017756802/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Арилжааны банкуудтай холбоотой иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулж авч байх, олон улсын стандартад нийцсэн шаардлагууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр сайдуудын саналыг аваад оруулах гэж байна.

Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг зөв гэж бодож байна. Манай улс татварын мэдээллийн хувьд ил тод бус байна гэдэг нь анхаарал тавих шаардлагатайг харуулж байна. Түүнээс биш офшор бүстэй хамаагүй асуудал.

12 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын Валютын сангийн зөвлөл манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийнхөө талаар ярилцахаар шийдсэн. Олон улсын валютын сангийн хөтөлбөр 5.5 тэрбум долларын буцалтгүй тусламж олгохоор амалсан байгаа.

Зөвхөн Валютын сангийн хөтөлбөрөөс гадна Япон, Солонгос, Мянганы сорилтын сан, Дэлхийн банкны өгч байгаа бусад зээл тусламж дагаад зогсоно гэсэн үг. Тиймээс улсын төсөвт хориг тавьсан асуудлыг даруй шийдэх шаардлагатай" гэлээ.