Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Qualcomm гар утасны процессортой Windows PC танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Snapdragon Summit арга хэмжээний үеэр хэдхэн цагийн өмнө Qualcomm компани Майкрософт болон Азус компаниудтай хамтран бүтээсэн “Always Connected PC”-г танилцууллаа.

Энэ нь дэлхийн анхны Gigabit LTE PC болж байгаа юм.

Арга хэмжээний үеэр үзүүлсэн ASUS NovaGo 2-in-1 компьютер нь Snapdragon 835 процессортой, Windows 10 системтэй байжээ. Өөрөөр хэлбэл мобайл төхөөрөмжид зориулагдсан процессортой тул бага эрчим хүч хэрэглэдэг гэсэн үг. Дээрх PC-ний хувьд нэг цэнэглэлтээр 22 цаг, идэвхгүй (stand-by) горимд 30 хоног ажиллах чадвартай юм.

4GB загвар нь $599 орчим үнэтэй байх бол 8GB загвар нь $799 байх гэнэ.

Бодит амьдрал дээр ийм компьютерыг долоо хоногт нэг удаа цэнэглэхэд л хангалттай гэж Майкрософтын Windows бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Тэрри Майерсон хэлж байна.

Өөр нэг давуу тал нь үүрэн холбооны сүлжээ ашиглах тул “Always On PC” буюу үргэлж интернэтэд холбоотой төхөөрөмж болох юм.

Ийм компьютеруудыг удахгүй HP, Lenovo компаниуд гаргахаар болжээ. 2018 оны хавар HP компани Envy x2 загвараа гаргахаар туршиж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: TheNextWeb