2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
19:00
S44
19°
20:00
S32
18°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгосын хөлбөмбөгчдийг Японд халуун дотноор угтаж авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN

Хэдийгээр Япон улс Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа ч тус улсын хөлбөмбөгийн тамирчдыг өчигдөр онцгой визийн нөхцлөөр хүлээн авчээ.

Баасан гарагт энд эхлэх Япон, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгосын багууд оролцсон E-1 Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэд ирж байгаа юм. Эхлээд эмэгтэй хөлбөмбөгийн тамирчид Ханеда олон улсын нисэх буудалд газардсан бол дараа нь эрэгтэй багийнхан ирэгсдийн танхимд орж иржээ.

 

Тэднийг Японд амьдардаг Солонгос гаралтай иргэд халуун дотноор угтаж авсан байна. Хойд Солонгосын дэглэм долоо хоногийн өмнө баллистик пуужин туршсан, энэ долоо хоногт АНУ-Өмнөд Солонгосын арми агаарын томоохон сургуулилалт эхэлсэн зэрэг үйл явдлуудтай зэрэгцэн энэхүү тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Цөмийн болон пуужингийн туршилтуудын дараа Япон улс Хойд Солонгосын иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хориглоод байгаа. Харин энэ удаа хөлбөмбөгчдийг онцгой нөхцлөөр харж үзсэн нь энэ юм байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun

 

x