Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN

"Бишрэлт" зочид буудалд

09:00 цагт Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай Зохистой хөдөлмөрийг дэмжих, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж гарын үсэг зурна.

Шуурхай удирдлагын нэгжид

09:00 цагт Цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож Олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт хийгдэнэ.

Үндсэн хуулийн цэцэд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан эхэлнэ.Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн зарим асуудлыг зөрчсөн эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Нийслэлийн Иргэний танхимд

10:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 3 дугаар хуралд НМХГ-ын газраас Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 

МҮЭХ-ны хурлын танхимд

11:00 цагт Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлахгүй байхыг шаардаж, эмч, ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлнэ.

Улаанбаатар Чуулгад

11:00 цагт "Huawei Technologies LLC” компани нийгмийн хариуцлагын хүрээнд НЗДТГ, “Mobicom” корпорацтай хамтран иргэдийн ая тух, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй ажилтан албан хаагчдад, ажлын шуурхай байдлыг хангах зорилгоор 200 ширхэг “HuaweiY3” ухаалаг гар утсыг үнэ төлбөргүй олгоно.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Монголын чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг зарлан хуралдуулах түр хорооноос өнгөрсөн хугацаанд гарсан тус холбоотой холбогдох шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Хүний эрх хөгжил төвөөс олон улсын хүний эрхийн өдрийг “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриатайгаар тэмдэглэж, нээлттэй цуглаан хийх талаар мэдээлэл хийнэ.

Улаанбаатар хотын музейд

12:00 цагт Чимэглэл, цаасан урлал холбоо ТББ-с жил бүр зохион байгуулдаг гар урлал эрхлэгчдийн улсын 4 дүгээр уралдаан, үзэсгэлэн нээгдэнэ.