Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргуудын лигийн сүүлийн тойрог явагдана

SPS телевиз
2017 оны 12 сарын 5
SPS
Зураг зураг

Өнөө шөнө Аваргуудын лигийн A, B, C, D хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдах гэж байна. Одоогоор B хэсгээс ПСЖ, Байерн Мюнхен, C хэсгээс Челси, D хэсгээс Барселона клубууд хэсгээс шалгарах болзлоо хангаад байгаа юм.

A хэсгийг Манчестер Юнайтед клуб 12 оноотой тэргүүлж байгаа бөгөөд энэ тойрогт ЦСКА Москва клубыг талбайдаа хүлээн авна. Тэд энэ тоглолтод тэнцэхэд л хэсгээс шалгарах болзлоо хангах юм. Харин Базель клуб Бенфикагийн талбайгаас заавал хожил авч шалгарах боломжтой болох юм.
B хэсгийг ПСЖ, Байерн Мюнхен клубууд тасархай тэргүүлж байна.

Тэд энэ тойрогт хоорондоо тоглох бөгөөд өмнөх учраанд ПСЖ 3:0-ээр хожсон тул нэгдүгээр байраар шалгарах нь бараг тодорхой болсон. Нөгөө талд гурван оноотой Селтик клуб, оноо аваагүй Андерлехт клубууд Европа лигийн эрхийн төлөө тоглох юм.

C хэсгийг 10 оноотой тэргүүлж цааш шалгарахаар болсон Челси клуб энэ тойрогт Атлетико Мадридыг хүлээн авна. Испанийн клуб 6 оноотой гуравдугаар байрт бичигдэж буй тул энэ тоглолтоос заавал хожиж байж шалгарах боломжтой. Харин дэд байрт бичигдэж буй Рома клуб энэ тойрогт Карабахыг хожвол Атлетикогийн тоглолтоос хамааралгүй хэсгээс шалгарна.

D хэсгийг 11 оноотой тэргүүлж байгаа Каталоны Барселона клуб 7 оноотой гуравдугаар байрт бичигдэж буй Спортингтой тоглоно. Португалын клуб энэ тоглолтод заавал хожиж байж шөвгийн 16-д шалгарах магадлал бүрдэх юм. Тэдний дээр Ювентус клуб 8 оноотой бичигдэж байгаа ба “Хөгшин хатагтай” нар Грекийн Олимпиакосыг хожвол Барселоны араас дэд байраар шалгарах юм.

Зураг