Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын тамирчид өвлийн олимпыг өнжих үү?

SPS телевиз
2017 оны 12 сарын 5
SPS
Зураг зураг

Швейцарийн Лозан хотод төвтэй Олон Улсын Олимпын хорооны удирдах зөвлөлийн хуралд спортод хайртай хүн бүр анхаарлаа хандуулж байна. Учир нь энэхүү хурлын үр дүнд ОХУ-ын тамирчид 2018 оны 2 дугаар сарын 9-нд БНСУ-д нээлтээ хийх “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох эсэх нь тодорхой болох юм.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын тамирчдыг сэргээшийн удаа дараагийн шалгалттай холбогдуулан тэмцээнд оролцох эрхийг хасах эсэхийг хэлэлцэнэ.

Пёнчаны өвлийн олимп эхлэхэд 66 хоног үлдсэн энэ цаг мөчид тэрхүү хурлын шийдвэр хэрхэн гарах нь хүн бүхний анхаарлыг татаж байна.

Өмнө нь “Рио-2016” зуны олимпын наадмын өмнө ОУОХ-ны зөвлөл хуралдаж ОХУ-ын тамирчдыг тус наадамд оролцох эрхийг хасах талаар мөн хэлэлцэж байжээ.

Зураг