Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгийн дотуур байруудад тулгардаг том бэрхшээл нь БИЕ ЗАСАХ ГАЗАР"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөнд ЕБС-ийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Үндэсний зөвлөгөөнөөр “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “ЕБС-ийн дотуур байрны орчны стандартын төсөл”-ийн саналыг тус тус хэлэлцүүлж, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг хэлэлцэж байгаа юм.

Анхдугаар үндэсний зөвлөгөөний талаар болон дотуур байранд тулгарч буй асуудлын тухай Ховд аймгийн Хүүхэд хамгаалал дотуур байрны мэргэжилтэн О.Өлзийсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Үндэсний зөвлөгөөнд Ховд аймгийн аймаг болон сумдын сургууль бүрээс нэг хүн оролцож байна. Хэдий орон нутагт дотуур байр байгаа ч харилцан адилгүй байна. Тухайлбал, зарим сургуулиуд 230 хүүхдэд нэг багш ногдож байгаа бол манай аймгийн хувьд 230 хүүхдэд таван багш ногддог. Ховд аймаг нийт 2,000 сурагч, 40 гаруй багштай. Энэ нь 2008 онд гарсан дотуур байрны стандарттай холбоотой шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

Бид төсөл, үйл ажиллагааныхаа хүрээнд бүх ажилтан, хүүхдээ чадваржуулах сургалт, ажлыг тогтмол зохион байгуулдаг. Үүний хүрээнд хүүхдүүд маань дотуур байрны багш нартайгаа нийлээд бэлэг дурсгал, болон бусад сургалтад шаардагдах зүйлсийг гараа урладаг. Энэ нь бидний том давуу тал.

Мөн үүний хажуугаар орон нутгийн дотуур байруудад тулгардаг том бэрхшээл нь бие засах газрын асуудал. Ялангуяа өвлийн улиралд нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг түргэн шийдвэрлэх шаардлагатай. Харин сүүлийн үед энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр холбогдох газрууд арга хэмжээ аван ажиллаж байна. Үүнийг дагаад хүүхдүүд дотор бие засах өрөөгөө хэрхэн зөв, цэвэрхэн ашиглах тал дээр системтэй сургалт явуулах шаардлага үүсэж байна. 

Манай аймаг дөрвөн дотуур байрандаа дотор бие засах өрөөг хийж, тохижуулсан. Одоогийн байдлаар ашиглалтын хувьд хүндрэлтэй талууд бий. Цаашид бүх дотуур байраа дотор бие засах өрөөтэй болгох хүртлээ гадна бие засах газраа стандартын дагуу ашиглана" гэх тайлбарыг өгсөн юм.