Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Америк генералын хүсэлтээр Японы эзэн хааны бичсэн дурсамжийг дуудлага худалдаагаар зарна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы эзэн хаан асан Хирохитогийн дэлхийн хоёрдугаар дайны тухай дурсамжийг маргааш Нью Йорк хотод дуудлага худалдаагаар зарах гэж байна.

Энэхүү ховор эх материалыг $100,000-$150,000 орчим үнээр зарагдана гэсэн төсөөлөл байгаа юм. 173 хуудсанд багтсан материалыг дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дууссаны дараа Хирохито туслахууддаа хэлж бичүүлжээ.

Дайны дараа Японыг түр захирч байсан АНУ-ын генерал Дуглас Макартур эзэн хаанд ингэж дурсамжаа үлдээхийг хүссэн байдаг. Дурсамж нь 1928 онд Манжуурын цэргийн эрхтэн Жан Золингийн амийг япончууд хөнөөснөөс эхлэн 1945 оны наймдугаар сарын 14-нд эзэн хааны бууж өгөх мэдэгдлийг радиогоор унших хүртэл хугацааг хамардаг ажээ.

Хирохитог нас барсны дараахан 1990 онд энэхүү дурсамжийн агуулгыг Японд анх удаа хэвлэн гаргасан нь тухайн үедээ дуулиан тарьж байв.

Харин энэ удаа дурсамжийн эх хувийг зарах юм.

 

Эх сурвалж: Japan Times