Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дугархүү: Агаарын бохирдолд таваас доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг

Г.Нарантуул, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

“Ай ёо" доктор буюу Б.Дугархүү эмч “Агаарын бохирдлын ерөндөг”лекц зохион байгуулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэсэн юм.Энэ үеэр түүнтэй агаарын бохирдлын талаар ярилцлаа.

-Агаарын бохирдол нийслэлчүүд бидний хувьд толгойн өвчин болоод байна. Агаарын бохирдол хүний биед хэрхэн нөлөөлж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Агаарын бохирдлын эсрэг өдөрлөг тэр бүр хийгдэж байгаагүй. Өнгөрсөн жил агаарын бохирдлын эсрэг эцэг, эхчүүд ДУУ хоолойгоо нэгтгэн жагсаал зохион байгуулсан. Ер нь агаарын бохирдлыг ярих цаг нь болсон. Нийслэлд амьдарч байгаа бүхий л хүмүүс алхам тутамдаа утаанд хордсоор байна. Нийслэлийн агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс долоо дахин, улсынхаа үндэсний стандартаас гурав дахин их байна гэх судалгаа байдаг.

Сүүлийн таван жилийн үзүүлэлтээр Улаанбаатар хотын агаарын бохирдол арав дахин их байна гэх дүгнэлтэд хүрсэн. 2009 онд хүн амын нийт нас баралтын 8.2 хувийг агаарын бохирдлоос үүдэлтэй гэж байсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачидтай хамтран хийсэн судалгаагаар 20.6 хувь болж өссөн байгаа юм. Энэ нь нийслэл хотын насанд хүрэгчдийн арван хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна гэсэн үг. 

-Агаарын бохирдолд хэдэн насныхан илүү өртдөг вэ?

-Агаарын бохирдолд таваас доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны ахмадууд хамгийн их өртдөг. Мөн жирэмсэн эхчүүдийн хувьд бие давхар болсон цагаас эхлэн цусан хангамж нь 40 хувиар ихсэж хүчилтөрөгчийн хэрэгцээ дагаад нэмэгддэг. Цусан дахь хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас амьсгалын тоо олшроод бохирдсон агаараар илүү их амьсгалдаг. Тэгэхээр жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлье гэвэл утааны улиралд жирэмслэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

-Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт маш их тохиолдох болсон. Шалтгаан нь тодорхойгүй ч утааны нөлөө хамгийн их байдаг гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-АШУҮИС Калифорнийн их сургуультай хамтарсан судалгаа хийхэд ургийн цусны улаан бөөм утаанд агуулагдаж байдаг бичил микро тоосонцроос шалтгаантай улаан бөөм задарч байна гэж үзэж байгаа. Үүнээс болж нярай эхээс төрөхдөө цус багадалттай төрж байгаа гэх эхний судалгаа гарсан. Жирэмсний эхний гурван cap болон сүүлийн гурван cap цэвэр агаарт байх зайлшгүй шаардлагатай.

Амаржихад хамгийн тохиромжтой нь үе бол Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн бага буюу 6-10 дугаар cap юм. Учир нь дөнгөж төрсөн, бүрэн гүйцэт хөгжиж амжаагүй хүүхдийн уушги цэвэр агаараар амьсгалах боломж бүрдэнэ. Харин агаарын бохирдол өндөртэй 11-1 дүгээр cap хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Яагаад гэвэл жирэмсний эхний гурван cap хамгийн эмзэг буюу эрхтэн тогтолцоо үүсэж бүрэлддэг хугацаа юм.

Энэ үед агаарын бохирдолд өртвөл ураг эндэх, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал хамгийн өндөр. Түүнчлэн эхчүүд жирэмсний эхний гурван сард нарийн ширхэглэгт тоосонцорт (агаарын бохирдлыг бүрдүүлэгч таван элементийн нэг болох РМ10, РМ2.5) өртсөнөөр төрсөн хүүхэд нь тархины хавдартай, азотын дутуу ислийн нөлөөлөлд өртсөнөөр цусны хавдартай болж байгааг Канадын эрдэмтдийн судалгаагаар мөн тогтоосон.

-Та лекцийн үеэр гадаад орчны бохирдол, дотоод орчны бохирдол чухал нөлөөтэй гэж дурдсан?

-Хүний биед зөвхөн гадаад орчны агаарын бохирдлоос гадна дотоод орчны агаарын бохирдол нөлөө үзүүлдэг. Дотоод орчин гэдэг нь таны гэрийн, ажлын, сургуулийн доторх агаарын орчинг хэлээд байгаа юм. Бид гадаад орчны агаарын бохирдолд анхаарал хандуулаад, дотоод орчны бохирдолд анхаарал тавьдаггүй. Гэтэл дотоод орчны агаарын нарийн тоосонцор хүний биед 70-80 хувийн нөлөө үзүүлж байна. Судалгааны дүнгээр дотоод орчны бохирдлын 60-70 хувь нь дам тамхидалтаас үүсэж байна.

Тамхины тухай хуулийн хэрэгжилт олон нийтийн газарт маш сайн хэрэгжсэн. Гэхдээ гэр дотор энэ хууль хэрэгжихгүй байсаар байна. Ер нь гэр хорооллын агаарын дотоод чанар тун муу байна. Иймд гэр доторх агаарын чанарын судалгааг хийх шаардлага байгаа юм.

-Агаарын бохирдолтой энэ үед иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ утаанаас хэрхэн хамгаалах вэ. Утаанаас хамгаалах маск хэр үр дүнтэй юм бол?

-Хүн бүхэн дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Маш сайн амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Мөн боломжтой бол гэртээ агаар шүүгч хэрэглэж болно. Маск зүүж хэвших нь нэг номерын асуудал. ДЭМБ-аас агаарын бохирдлоос хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь маск зүүх гэж зөвлөж байна. Гэхдээ эмийн сангуудаар зарагдаж буй энгийн маск үр дүнтэй биш.

Нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 25-ыг шүүх чадвартай маскыг сонгон хэрэглэх нь чухал. Мөн ургамлын гаралтай уушги цэвэрлэх цай хэрэглэх нь чухал хэмээн эмч нар зөвлөж байгаа.Тухайлбал,“Монос" эмийн үйлдвэрийн “Энхжин” уушги цэвэрлэх цай нь нүүрс, автомашины утаанаас ялгардаг нарийн ширхэглэгт тоосонцрыг биеэс гадагшлуулах үйлчилгээтэй.

Энэхүү цай нь гүргэм, чихэр өвс, нохойн хошуу, говийн ганга, чацаргана гэх мэтчилэн ургамлыг агуулсан учраас уушги цэвэрлэх, агаараар дамжин биед орсон нарийн ширхэглэгт тоосонцрыг цэр ховхлох аргаар гадагшлуулдаг. Эм биш учраас хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд уухад тохиромжтой.

-РМ 2.5 нарийн ширхэглэгт тоосонцор гэж юу вэ. Энэхүү тоосонцор нь хүний нүдэнд харагдах уу?

-Нүүрс болон автомашинаас ялгарч буй РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний нүдэнд харагдахгүй. Эрдэмтдийн нотолсноор нарийн ширхэглэгт тоосонцор нь үсний ширхгээс 28 дахин жижиг хэмжээтэй. Уг тоосонцор нь уушгиар дамжин хүний биед орж улмаар улаан бөөмөөр дамжин цусанд нэвчих байдлаар ургийн гаж хөгжлийг бий болгодог. Энэ чиглэлд АШУҮИС-ийн багш нар болон АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хамтран судалгаа хийж байна.

Зураг