Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Супер шагналын эзэн "Содон" хорооллын нэг өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж уутаа цуглуулан сугалаанд оролцоод азтан болсон Ц.Оюунбат өнөөдөр Содон стандарт цогцолбор хорооллоос нэг өрөө байрны түлхүүрээ гардан авлаа.

"Сугалаа үнэхээр шударга болдог юм байна"

Азтан болсон Ц.Оюунбат нь 46 настай, нөхөр 2 хүүхдийн хамт "Дарь-Эх"-д амьдардаг байжээ. Тэрбээр худалдан авсан бүтээгдэхүүнийхээ уутаа цуглуулаад нэг өрөө байртай болно гэж огт төсөөлж байсангүй гэдгээ илэрхийллээ.

 

Азтан Ц.Оюунбат "Супер шагналын эзэн болсондоо би маш их баяртай байна. Тэсо группийн хамт олондоо их талархаж байна. Сугалаа үнэхээр шударга болдог юм байна гэдгийг эндээс харлаа. 

Миний хувьд Милко сүү, Сакура будаа, Лапша гоймон, Зөв аарцны ундаа гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг байсан. 

Бид өнөөдөр шинэхэн байртайгаа танилцлаа. Орж ирэхэд дулаахан, сайхан байр байна. Гаднах талбай, орчин бүх зүйл нь их таалагдлаа. Тун удахгүй байрандаа нүүж орж ирнэ" гэлээ.

"Содон хороолол тав дахь ээлжийн барилгаа энэ сард ашиглалтад оруулна"
 

Тэсо Корпорацийн маркетинг, борлуулалтын ахлах менежер Ц.Алтаннавч "Тэсо Корпорацийн зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан "Голден пойнт плас" компаниас зохион байгуулж буй үнэгүй бараа олгох ээлжит аяныг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэ удаа бид 7,500 гаруй хэрэглэгч, захиалагчдадаа үнэгүй бараа олгосон. 

Мөн Тэсо Корпорациас хэрэгжүүлж буй Содон стандарт цогцолбор хорооллоос нэг өрөө байрыг азтан болсон Ц.Оюунбат эгчдээ гардуулан өглөө. Содон хорооллын зүгээс тав дахь ээлжийн барилгаа энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэв.

ТЭСО корпораци Супер шагналаас гадна Содон хорооллоос 10 хувийн хөнгөлөлттэй байр авах эрхийн бичгийг 16 хүнд олгосон юм. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэддээ тусалсан, боломж бололцоог олгосон олон урамшуулалт хөтөлбөр цаашид олныг хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлж байлаа.