2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван эгнээ долоон суудалтай LEXUS RX L танилцуулагдлаа

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 12 сарын 4
Cardoctor

Дэлхийд ч Монголд ч хит болдог загвар бол RX. Харин түүний урт буюу L хувилбар Лос Анжелес Авто Шоуны үеэр танилцуулагдлаа. 2018 оны Lexus RX350L, RX 450hL нэрээр гарах бөгөөд энгийн загвараас 10.9 см урт юм байна.

Шинэчлэлтийн улмаас 2-р эгнээний суудлыг урагш шилжүүлэх боломжтой болсон. Мөн 3-р эгнээнээс бага зэргийн өндөрт байрлуулж хөлийн зайг нэмэгдүүлсэн байна. 2 загварт стандартаар 835 Вт 15 ширхэг Марк Левинсоны спийкер байх бөгөөд С буюу хамгийн хойд багана нь хар өнгийн бууралттай шилтэй байж ялгарах гэнэ.

Аюулгүйн дэрийг 3 эгнээ суудалд хүрэлцэхүйц хийж өгснөөр зорчигчдийг бүрэн хамгаалах боломжтой болсон. Хөдөлгүүрийн хувьд энгийн бензин 3.5 литрийн V6 нь 290 м.хүчтэй. Бүх дугуйн болон урд дугуйн хөтлөгчтэй. Харин RX 450hL нь 308 морины хүчтэй. Үнийн хувьд $48599 доллароос санал болгох аж.

x