Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар нийслэлийн 2018 оны төсвийг батална

ikon.mn
2017 оны 12 сарын 4
iKon.MN

Кемпински зочид буудалд

09:00 цагт "Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин" үндэсний зөвлөгөөн эхэлнэ.

Захиргааны хэргийн шүүхд

09:00 цагт Ноён уулын шүүх хурал болно.

Хангарьд ордны 14 давхарт

10:00 цагт НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийг батална.

СУИС-ийн I байр, Оюутан театр

10:00 цагт Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Д.Нанжидын "Бүжгийн урлагт 70 жил" хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд "Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж" номын нээлт, "Дунжаагийн Нанжид судлал" эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордны А танхимд

10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргах ажил олгогч эздэд зориулсан гарын авлагыг Европын холбооны санхүүжилтээр гаргаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

БЗД-ийн эрүүл мэндийн төвд

12:00 цагт БЗД-ийн эрүүл мэндийн төв-1 амбулаторийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетын эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, дасгалын өрөө, нийтийн ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэйгээр тоноглож засварлан тохижуулсанаа хүлээлгэн өгнө. 

Засгийн Газрын 11 дүгээр байранд

15:00 цагт "Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн түншлэл" ээлжит 14 дэх уулзалт эхэлнэ.