Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа явагдана

SPS телевиз
2017 оны 12 сарын 1
SPS
Зураг зураг

Ирэх жил манай хойд хөрш ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 1-ний 23:00 цагаас нийслэл Москва хотноо явагдах гэж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн зургаан тивийн 210 улс энэхүү тэмцээний эрхийн төлөө 2015 оноос хойш хоёр жилийн хугацаанд өрсөлдсөн юм.

Дэлхийн шилдэг 32 шигшээ баг өрсөлдөх энэхүү тэмцээнд зохион байгуулагч ОХУ-аас гадна азийн тав, африкийн тав, төв болон хойд америкийн гурав, өмнөд америкийн тав, европын 13 улс оролцох юм. Эдгээр 32 улс дэлхийн чансаанд эзэлж буй байраараа дөрвөн сагсанд хуваагдсан бөгөөд 1 дүгээр сагсны найман улс тус бүртээ хэсгээ тэргүүлж, бусад улсууд сагсны дарааллын дагуу сугалагдаж найман хэсэгт хуваагдан орох дүрэмтэй.

Тэмцээн зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.

Сагс 1: ОХУ, Герман, Бразил, Португал, Аргентин, Бельги, Польш, Франц
Сагс 2: Испани, Перу, Швейцар, Англи, Колумб, Мексик, Уругвай, Хорват
Сагс 3: Дани, Исланд, Коста Рика, Швед, Тунис, Египет, Сенегал, Иран
Сагс 4: Серби, Нигери, Австрали, Япон, Марокко, Панам, БНСУ, Саудын Араб.

 

Зураг