Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Угаарын хийнд хордсон байж болзошгүй 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байна"

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

- ЭМЯ-наас мэдээлж байна -

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр өчигдөр орой аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн.

Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна.