Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эзэн хааны ширээнээсээ буух товыг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Японы эзэн хааны ордны 10 гишүүнтэй зөвлөл хуралдаж, 83 настай эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух хугацааг 2019 оны дөрөвдүгээр сарын 30 гэж тогтжээ.

Тус улсын сүүлийн 200 жилийн түүхэнд анх удаа эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээс татгалзах гэж байгаа нь энэ юм. Акихито 2016 оны наймдугаар сард нас өндөр болж, эрүүл мэнд доройтсон тул хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Харин энэ оны долдугаар сард Японы парламент хуулиа шинэчилж, эзэн хааны хүсэлтийг биелүүлэх боломжтой болгожээ.

2019 оны тавдугаар сарын 1-нд Акихитогийн 57 настай том хүү хаан ширээнд залрахаар болж байна. Ордны зөвлөлийн хуралд ерөнхий сайд Шинзо Абэ дуудагдаж оролцжээ.

Анх 1947 онд хуралдсан цагаасаа хойш найм дахь удаагаа тус зөвлөл хуралдсан байна. Эзэн хааны ордны зөвлөл нь хааны гэр бүлтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах үүрэгтэй.

Хамгийн сүүлд 1993 онд хуралдахдаа угсаа залгамжлах ханхүүгийн гэрлэлтийг хэлэлцэж, дэмжиж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times