2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
13°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зоригийн хэргийн материалыг төрийн нууцаас хэсэгчлэн гаргах шийдвэрийг ЗГ гаргалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ.


"С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг эрүүгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана.

Захиалагчийн хэргийг тусгаарлаж, хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна.

Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэж байна.

Цаашид энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь нууцын хайчинд орчихсон байсныг гаргах ажиллагаа хийгдэнэ" хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэрэг ил болсноор ял авсан гурван иргэнтэй холбоотой хэрэг сөхөгдөх үү?

- Гурван иргэнтэй холбоотой хэргийг ерөнхий шүүгч нарын хуралдаанаар оруулах боломж бий. Харамсалтай нь ерөнхий шүүгч нь хуралдааныг даргалсан учраас энэ асуудал хумигдмал болж байна. Гэхдээ боломж бий.

x