Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монголбанк
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:15 2017/11/30

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулж 66 хувийн саналаар хэлэлцэхээр боллоо. 

Ингээд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт орж ирсэн хуулиудын хамт анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

16:54 2017/11/30

Үнийн тогтвортой байдал, төгрөгийн тогтвортой байдлын гол ялгаа нь юу юм бэ?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Хуулийн шинэ төслөөр Төв банкны зорилго өөр болох гэж байна. Үнийн тогтвортой байдлыг хангах, макро зохистой байдлыг хангах гэж орж ирсэн байна.  Үнийн тогтвортой байдал, төгрөгийн тогтвортой байдлын гол ялгааг тайлбарлаж өгнө үү. Энэ хууль дээр үнийн тогтвортой байдлыг яаж хангах вэ гэдэг нь алга" гэж асуув. 

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Ганбаатар "Үнийн тогтвортой байдал нь инфляцийн асуудал. Төгрөгийн тогтвортой байдал нь инфляци болон ханшийн асуудал. Ханш дээр төрийн бусад байгууллагын тусламж хэрэгтэй. 

Үнийн тогтвортой байдал гэдэг нь Төв банкны хамгийн сайн чаддаг зүйл. Үүнийг нь олон улсын жишгийн дагуу болгож байгаа юм" гэв.

16:42 2017/11/30

УИХ-ын гишүүн М.Билэгт "Зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр та ямар бодолтой байгаа вэ?" хэмээн Төв банкны ерөнхийлөгчөөс асуув. 

Н.Баяртсайхан "Банктай харилцагч гэдэг утгаараа хадгаламж эзэмшигч, зээлдэгч ялгаагүй бүгдийнх нь эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана. Банкны системээ тогтвортой байлгая гэвэл бүгдийнх нь эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. 

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах томоохон хөтөлбөрийг бид Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байна" гэв. 

16:31 2017/11/30

"Монголбанкны ерөнхийлөгчийн эрх үүргийг багасгаж, хязгаарлана"

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монголбанкны удирдах зөвлөл УИХ-ын гишүүд. Тэгэхээр яагаад УИХ-тай уялдаж болохгүй байгаа юм бэ.  Засгийн газрын дэргэдэх байгууллага шиг нэг хэсэг ажилласан. Заримдаа төсвийн орлогыг мөнгө хэвлээд нөхчих нь холгүй явсан.  Хуульд өөрчлөлт оруулахаар бодлогын шийдвэр дээр зөрчил гарах уу, тооцоолж үзсэн үү гэдэг асуудлаар хариулт өгөөч" гэв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Төв банкны хуулинд орж буй том өөрчлөлт нь Монголбанкны ерөнхийлөгчийн эрх үүргийг багасгаж, хязгаарлах гэж байна. Хажууд нь Мөнгөний бодлогын зөвлөл ажиллана. Тэгж байж 4-5 их наядаар мөнгө хэвлэдгийг болиулах гэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд гарсан үйл явдлыг гаргахгүйн тулд хуульд нь өөрчлөлт оруулж байна.  Ерөнхий зарчим нь Монголбанкийг илүү хариуцлагатай болгох гэж байна. Хороо нь өөр шийдвэр, Ерөнхийлөгч нь өөр шийдвэр гаргана гэсэн асуудал байхгүй" гэв. 

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат "Төрийн мөнгөний бодлоготой холбоотой томоохон шийдвэрүүдийг Мөнгөний бодлогын зөвлөл дээр гаргана. Гишүүд нь 7 байна. Дарга нь Монголбанкны Ерөнхийлөгч байна. Санал тэнцвэл таслах эрх нь Монголбанкны Ерөнхийлөгч байна. Монголбанкны Удирдах зөвлөлд гурван ерөнхийлөгч, бодлогын газрын захирлууд нь орно. Удирдах зөвлөл нь дотоод шинж чанартай асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй" гэв. 

16:22 2017/11/30

"Төв банкны үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчимд нийцүүлнэ"

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Мөнгөний бодлогын зөвлөл гэдэг шинэ бүтэц орж ирж байгаа. 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Мөнгөний бодлогын шийдвэр хамтын шийдвэр болж гарч байх юм. 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Мөнгөний бодлогын зөвлөлийг шинэ бүтэц гэж ойлгох хэрэгтэй.  Төв банкны үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчимд нийцүүлж байна. Энэ нь олон улсын нийтлэг чиг хандлага юм" гэв.

16:15 2017/11/30

УИХ-ын чуулган Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Баделхан хийв. Тэрбээр “Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлдэг Төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Төв банкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал болгож байгаа юм байна. Өмнө нь төгрөгийн тогтвортой байдал байсан. Үзэл баримтлалын хувьд өөрчлөлт орж байна. Үүнийг тайлбарлана уу” гэв.

"Инфляцид илүү анхаарлаа хандуулахаар болгож байгаа"

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Үндсэн зорилго дээр төгрөгийн тогтвортой байдал гэж байгаа нь логикоор үнийн тогтвортой байдал буюу инфляцид илүү анхаарлаа хандуулна гэдэг. Энэ зорилгыг бид хоёрдмол утгатай биш инфляцид илүү анхаарлаа хандуулахаар болгож байгаа” гэв.