Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрэглээний ёс зүйн боловсролоор дамжуулан бид ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцана"

ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн Филасофийн хүрээлэн, МУИС-ийн “Философийн салбар төгсөгчдийн холбоо” хамтран “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ аливаа мэргэжлийн төдийгүй хувь хүний ёс зүйн асуудал өнөөгийн нийгмийн асуудал болоод буйг онцолсон юм. Мөн “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа дуулгалаа. 

МУИС үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой болон Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан аж. 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн асуудлаар уламжлал болгон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, ёс зүйн боловсролын сургалт, судалгааны ажилд зохих хувь нэмрээ оруулж буйгаа зохион байгуулагчид хэлж байв.

Энэ удаагийн хурал нь “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдвээр зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн хурал юм байна.

Хэрэглээний ёс зүйн боловсролоор дамжуулан бид харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлд суралцаж, улмаар сайн сайхан амьдрахад илүү дөхөм болно гэж үзэж байгаагаа зохион байгуулагчид  илэрхийлж байлаа. 

 

Эх сурвалж: БСШУСЯ