Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Макафи: 2020 онд биткоины ханш $1 саяд хүрэхгүй бол би эрхтнээ иднэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Вирусны хамгаалалтын McAfee програм хангамжаараа нэрд гарсан АНУ-ын бизнесмэн Жон Макафи сүүлийн үед крипто валютын шинэ салбарыг ихэд анхаарч, дэмжих болсон юм.

Тэрээр үе үе “дижитал алт”-ны ирээдүйд хэр итгэлтэй байгаагаа гаж үг хэллэгээр олон нийтэд илэрхийлдэг. Энэ оны эхээр Макафи гурван жилийн дотор биткоины ханш $500,000-д хүрэхгүй бол үндэсний хэмжээний телевизийн сувгаар өөрийн эрхтнийг идэж үзүүлнэ гэж мэдэгдэж байв.

Гэтэл саяхан биткоины үнэ $10,000-ыг давсны дараа тэр энэхүү бооцоогоо ахиулж, 2020 оны эцэс гэхэд биткоины ханш $1 саяд хүрэхгүй бол өөрийн бэлэг эрхтнийг иднэ гэж мэдэгджээ.

Макафи “2017 онд багтаж биткоины ханш $5,000 хүрнэ гэж тооцоолсон загвараараа би 2020 онд $500,000 хүрнэ гэж таамаглаж байв” гээд харин өнөөдрийн байдлаар түүний таамаглаж байснаас хоёр дахин хурдтай үйл явц өрнөж байгаа тул 2020 оны таамаглалаа $1 сая болгож ахиулсан байна.

Тэр ийм таамаглал дэвшүүлснийхээ дараа хэрвээ энэ нь худлаа байвал “эрхтнээ идэх” нөхцөл хэвээр байгаа гэж мэдэгджээ.

2009 онд анх үүсэн бий болж байсан биткоин нэртэй крипто валют нь энэ оны эхээр $1,000-ын ханштай байсан бол өнөөдрийн байдлаар $11,000 хүрээд байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today