Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:58 2017/11/30

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулж 69.2 хувийн дэмжлэгээр хэлэлцэхээр боллоо. 

Ийнхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

13:31 2017/11/30

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ 15:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. 

13:28 2017/11/30

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Арилжааны банкны завхрал ч цадигаа алдсан. Монголын төр арилжааны банкны богцонд 3 сая иргэнтэйгээ орчихоод байгаа юм биш үү. 

Охин компанитай холбоотой асуудлыг ер нь яах гэж байгаа юм бэ. Монголд чинь банкны эрх ашгаас гадна улсын эрх ашиг гэж юм байна. 

Банк хадгаламж, зээлийн үйл ажиллагааг л явуулах ёстой. Өөр эд нарт хийгээд байх юм байхгүй. 

Хоёр аргаар энэ банк чинь хамж байна. Барьцаанд ордыг нь авч, зээлээр боомилж байгаад ордыг нь бүхэлд нь авчихдаг. Банкны эзэд нэг талдаа банк нөгөө талдаа уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг болсон. Хамаг өнгөтэй өөдтэйг хамсан. 

Эрдэнэтийг авсан, Багануурыг авсан, Монголросцветметийг авсан. Энэ мафижсан арилжааны банкуудад тавьдаг хяналтаа сайжруул.

Зээлээсээ давсан хүү Засгийн газраас хурааж амьдарч байна" гэв.

"Банкны тухай хуульд охин компанийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт оруулж ирж байгаа"

Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат "Банкны тухай хуульд охин компанийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт оруулж ирж байгаа.

Охин компани нь хэрэв эрсдэлтэй үйл ажиллагаа явуулаад байвал Монголбанкнаас тухайн банкны үйл ажиллагааны чиглэлийг хязгаарлах, зогсоох, нэгжийг нь татан буулгах бололцоо бий" хэмээн хариулав.

13:10 2017/11/30

Сүүлийн үед банкууд бизнестэйгээ өрсөлдөөд эхэллээ

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Банкны өнөөгийн засаглалыг шинэ шатанд гаргах гэж буй эрх зүйн зохицуулалт гэж ойлгож авсан. Өнгөрсөн хугацаанд 36 банкнаас 22 банк дампуурч, татан буулгасан. Ингэхийн тулд их том өртөг төлсөн юм билээ. 

1996-2000 онд 480 тэрбум төгрөгийн авлага төрд үүсчихсэн байгаа. Төр бүх эрсдлээ авсан. Гэхдээ энэ бол төрийн мөнгө биш татвар төлөгчдийн мөнгө. 

Банкны эзэд, хөрөнгө оруулагчдын хариуцлагагүй явдлаас болж ийм нөхцөл байдал үүссэн. 

Сүүлийн үед банкууд бизнестэйгээ өрсөлдөөд эхэллээ. Банк байгуулж хадгаламж эзэмшигчийн мөнгө татчихаад бизнес хийгээд байдаг ийм тогтолцоог би мэдэхгүй.

Зээлдэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах юм бэ. Хүүгээс гадна шимтгэл, хураамж их авдаг. Эхний 3 улирлын тайлангаар банкууд 242 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна" гэв.

12:58 2017/11/30

УИХ-ын гишүүн Х.Баделхан "Монголбанк ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байна. Өнөөдөр барилгын салбар хямралд орсон. Цаашид нэмж хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай байна

Орон сууцаар баталгаажсан бондыг хоёрдогч зах зээлд гаргах боломж байна уу. Ер нь гаднаас мөнгө босгох ямар боломж байна вэ?" гэж асуув. 

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх бэлтгэлээ базаах нь чухал байна

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Ипотекийн хөтөлбөр маш чухал ач холбогдолтой. Тиймээс цаашид үргэлжүүлэхийн төлөө байна. Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 4 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн. Сардаа 16 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр орж ирдэг. Үүнийг нь буцаагаад хөтөлбөрөө санхүүжүүлдэг. 

2019 оноос ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлж, зах зээлд борлогдоогүй байгаа орон сууцыг борлуулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. 

4 их наядын зээлийг багцаалж олон улсын зах зээлд гаргах асуудлыг судалж байгаа.

Монгол Улсын банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх, цаашид тохиолдох олон асуудлыг даван туулах бэлтгэлээ базааж авах асуудал чухал байна. Шинэчлэл гэдэг хууль эрх зүйн орчноор л бий болдог. Банкны салбарын хууль эрх зүйн орчныг томоор тавьж буй эхлэл болж байна. 

Сангийн яам дээр бидний боловсруулсан 3 төсөл боловсруулагдаж байна. Нийтдээ 10 орчим хууль өргөн баригдана. 

Монголбанк хууль санаачлах эрхгүй учраас УИХ, ЗГ-ын гишүүд өргөн барьж байгаа юм.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг анхнаасаа Монголбанкны баримталсан байр суурь биш. Олон нийтийн санал бодлыг бид анхааралтай судалж байна. Үүнтэй холбоотой маш тодорхой саналыг Статистикийн газраараа судлуулж байгаа" гэв.

12:38 2017/11/30

Банкны тухай хууль нь банкуудыг сайжруулах, системээ ил тод болгох зорилготой

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулган Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ. Хэлэлцүүлгийн явцад хуулийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан боловч санал хураалтаар дэмжигдсэнгүй. Тиймээс хуулийг нээлттэй хэлэлцэхээр боллоо. 

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болсон гэв. Үүнийг хууль санаачлагч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Энэ хуулийн төслийг Монголбанкны ажлын хэсэг, ОУВС-гийн мэргэжилтнүүдтэй хамт гаргасан. Үүнийг банкны мэргэжилтнүүд 6 сарын хугацаанд боловсруулсан. Олон улсын стандартад нийцүүлж гаргаж байгаа. Энэ хуулийн 47 хувьд нь өөрчлөлт орж байгаа тул шинэчилсэн найруулга биш нэмэлт өөрчлөлт юм. 

Банкуудыг сайжруулах, системээ ил тод болгох зорилготой хууль. Төв банкны тухай хуулиар арилжааны банканд тавих хяналтыг илүү сайжруулж байгаа. Энэ хоёр хууль хоорондоо уялдаатай орж ирсэн. Монголбанк УИХ, Засгийн газрын харьяаны байгууллага биш учраас хуулийг нь гишүүд өргөн барьж байгаа юм" гэв. 