Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтийн хурдыг 1,000 дахин нэмэгдүүлэх чадвартай бодисыг эрдэмтэд нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

1839 онд Оросын Уралаас анх илрүүлж байсан ховор эрдэс бодис нь өнөөдрийн интернэтийн хурдыг 1,000 дахин нэмэгдүүлэх чадалтай гэнэ.

Перовскит (CaTiO3) хэмээх энэ элементэд олон тооны ховор шинж чанар агуулагдаж байдгийг эрдэмтэд өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн нээсээр байгаа юм.

2009 онд түүнийг нарны гэрлийг шингээж, цахилгаан гүйдэл үүсгэдэг буюу байгалиас заяасан нарны гэрлийн цахилгаан үүсгүүр болохыг нээж байжээ.

Одоо түүнийг нарны цахилгаан үүсгүүр, дэлгэц зэрэг бүтээгдэхүүнд ашиглахаар ажиллаж байгаа.

Харин сүүлд нээсэн боломж нь мэдээлэл дамжуулах хурдыг ТераГерц давтамж хүртэл нэмэгдүүлэх чадвар ажээ.

Перовскитээр бүтээсэн дамжуулагч нь цахилгаан гүйдлийн оронд гэрлээр мэдээллийг дамжуулдаг тул одоогийн интернэт хурдыг 1,000 дахин өсгөх боломжтой ажээ.

Гэхдээ ийм хурдтай интернэтийг үзэхэд хамгийн багадаа 10 жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Энэ хооронд эрдэмтэд энгийн хэрэглээнд нэвтрүүлэх хямд шийдлийг боловсруулж чадах ажээ.

 

Эх сурвалж: Forbes