Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр том арилжааны сайт ачааллаа даалгүй унаснаас Биткоины ханш огцом унажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том крипто валют Биткоины ханш өчигдөр орой түүхэн дээд хэмжээндээ хүрсний дараа огцом уналтад орсон байна.

Нэг Биткоин $11,400 орчимтой тэнцэж байсан бол дараа нь $9,200 болж буурчээ. Яг одоогийн байдлаар ханш эргэн сэргэж байна.

Уналтын шалтгаан нь дэлхийн томоохон хоёр арилжааны төвийн вэбсайт ачааллаа даалгүй унасантай холбоотой гэнэ. АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Coinbase, Gemini арилжааны төвүүдийн систем унаснаас ийм үзэгдэл болжээ.

2012 онд нээгдсэнээсээ хойш $50 тэрбумтай тэнцэх дүнтэй крипто валют арилжаалсан Coinbase өнгөрсөн шөнө систем нь унасныг зарласан байна.

Тус компанийн бизнесийн үйл ажиллагааны захирал Дэйв Фармер “түүхэндээ үзэж байгаагүй их ачаалал”-тай тулгарснаас уналт болсон гэж тайлбарлажээ.

Gemini арилжааны төвийн вэбсайт мөн ийм шалтгаанаар саатаж, хэрэглэгчид нь дансандаа нэвтэрч чадахгүй болсон байна.

Эдгээр компаниуд үйлчилгээгээ удахгүй хэвийн болно гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider