Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос пуужингийн туршилтынхаа зургуудыг үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр үүрээр туршсан тив алгасах баллистик пуужингийн зарим гэрэл зургийг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг өнөөдөр өглөө тараажээ.

Хвасонг-15 пуужинг тус улсын бүтээсэн хамгийн хол тусгалтай зэвсэг гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа бол өөрсдөө ч үүнийг баталж байгаа.

Туршилтын ажиллагааг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр хянаж, тушаал заавар өгсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Түүний пуужин харвах мөчийг ажиглаж байгаа, дараа нь туршилтын үр дүнг дэлгэцнээс хараад баярлан хөөрч байгаа гэрэл зургуудыг үзүүлсэн байна.

Туршилтын дараа Хойд Солонгос өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс болсноо албан ёсоор зарласан юм. Үүнийхээ хажуугаар тэд бас хэрвээ өөрийнх нь үндэсний ашиг сонирхолд дайсагнахгүй л бол дэлхийн ямар ч улс оронд аюул учруулахгүй гэдгээ амласан байна.

 
 

 

Эх сурвалж: Korea Herald