Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утааны голомт бүхий дөрвөн цэгт ажиллана

ikon.mn
2017 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Б танхимд

09:00 цагт Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулна.

Хангарьд ордны 14 давхарт

09:30 цагт “Нэг өрх-нэг ажлын байр” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно.

МЗХ-ны Залуус танхимд

10:00 цагт "Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулга" болно.

Төрийн ордны Их танхимд

10:00 цагт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.

Архивын ерөнхий газарт

10:30 цагт "Архивч-2017" ажил мэргэжлийн уралдаан болно. 

Богд Хааны Ордон музейд

11:00 цагт "Чулууны гайхамшиг" үзэсгэлэнгийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1,000 авдар үнэгүй тараах талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн төсөвтэй холбоотой хууль бус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Ханын материалын 9-р сургуульд

12:00 цагт УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ 8,000 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх "Хүүхдийн инээмсэглэл" зорилтот төслийн 2 дахь эмнэлгийн нээлт болно.

ГССҮТ-д

15:00 цагт ГССҮТөвийн төлөвлөгөөт мэс заслын өрөөний нээлт болно.

Төрийн ордны Иргэний танхимд

15:00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.

Төрийн ордонд

18:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн утааны голомт бүхий дөрвөн цэгт ажиллана. Ордны зүүн талаас 17:30 цагт унаа явна.