Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Харумафүжи албан ёсоор зодог тайллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн 17 жилийн замналаа өндөрлөж байгаагаа өнөөдөр ёкозуна Харумафүжи Фүкүока хотод болсон хэвлэлийн хурал дээр зарлалаа.

Исегахама дэвжээнийхээ эзэнтэй зэрэгцэж суугаад энэхүү мэдэгдлийг хийсэн Харумафүжи нулимсаа барьж чадахгүй байжээ.

“Таканойваг гэмтээсэндээ ёкозунагийн хувьд хариуцлага хүлээж, зодог тайлж байгаагаа зарлаж байна. Японы ард түмэн, Японы Сүмо Бөхийн Холбоо, намайг дэмждэг бүх хүмүүсийн өмнө уучлал гуйж байна” гэж хэлээд тэр удаанаар мэхийн ёсолсон байна.

Харумафүжи болсон явдлын талаар ярихдаа ёкозуна хүний хувьд доод бөхчүүддээ ёс журмыг сахиулах үүрэгтэй ч энэ удаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр өглөө түүний зодог тайлах хүсэлтийг Сүмогийн Холбоо хүлээж авсан байна.

“Би Япон оронд, Японы ард түмэнд хайртай. Би тэдэнд баярлаж явдгаа хэлэх ёстой. Би сүмод хайртай. Сүмо бөх зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй эр зориг, хүсэл эрмэлзлэлээрээ хүн ардын сэтгэл зүрхэнд хүрдэг хүн байх ёстой” гэж Харумафүжи эцэст нь хэлжээ.

Тэрээр дээд зиндаанд 712 ялалт байгуулсан нь сүмогийн түүхэнд зургаад орох үзүүлэлт юм. Харумафүжи 16 натсайдаа сүмод ирэхдээ 86 кг жинтэй байсан бол өнөөдөр 137 кг жинтэй буюу дээд зиндааны бөхчүүдийн дотор хөнгөн жинтэйд тооцогддог.

2012 оны есдүгээр сард тэр ёкзоуна цолонд хүрсэн нь Асашорюү, Хакухо нарын дараа Монгол бөхчүүдийн гурав дахь амжилт байсан юм.

Эх сурвалж: Japan Today