Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй "Соёл урлагийн ажилтны улсын II чуулган" Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Цогзолмаа "Соёл урлаг үндэсний дархлаа сэдвээр илтгэл тавьсан юм.
Нийт 500 гаруй төлөөлөгч оролцож буй энэ удаагийн чуулган "Соёл урлаг-Үндэсний дархлаа" уриан дор зохион байгуулагдаж байна.
Чуулганы эхний өдөр
"Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган" маргааш буюу арваннэгдүгээр сарын 30-нд зургаан салбар хуралдааны хүрээнд үргэлжилнэ.
Эх сурвалж: БСШУСЯ