Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх онд Зүүн дөрвөн замын ДАВХАР замын уулзварын ажлыг эхлүүлнэ"

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар чуулганаар "Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг өчигдөр хийж дууслаа. 

"Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.


Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна.

Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ.

Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр шинэ барилгын ажлыг  эхлүүлнэ.

Зөвхөн нийслэлд гэхэд 100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна.

Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн.

Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй, барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан. Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч төсөвтөө тусгасныг онцолж байна.

Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн  60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч Монгол  Улсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад  зориулж  200 гаруй тэрбум төгрөгний ажил  суулгасан байна. 

50 гаруй  сургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно.

Гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий.

“Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна.

БНСУ-ын  тусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ.

Нийслэлийн  2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн хурал  хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргажээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс