Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ баяраар хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ирэх арванхоёрдугаар сар бол хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, дэргэдэх хүнээ баярлуулсан, гайхамшиг бүтээхийг хүссэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учралтай учрахыг битүүхэндээ мөрөөдсөн гэгээн өдрүүдээр үргэлжилдэг. 

Энэ бүх нарийн мэдрэмжүүдийг хурцалдаг зүйл бол мэдээж урлагийн тоглолтууд байдаг. Тэгвэл монголын кино урлагийн ертөнц “Шинэ жил” нэртэй нэгэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаа юм байна. 

Уг бүтээлийг “Тэгт тойрог” кино компани, “We film”, Нүүдэлчний домог телестуди хамтран бүтээжээ. Уран бүтээлчид нь энэхүү киног  “ЭНЭ БАЯРААР ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЗААВАЛ ҮЗЭХ КИНО” гэж тодорхойлжээ. Кино 12-р сарын 8-наас эхлэн бүх кинотеатраар гарна.

“Шинэ жил” киноны гол дүрийг МУСТА, жүжигчин Э.Мөнхтөр, мөн МУСТА, жүжигчин Б.Хулан нар бүтээжээ. Киноны үйл явдлаас товчхон сийрүүлбэл шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Ингээд 30 гарсан ч гэрлэж амжаагүй гоонь эр маань өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирдаг. 

Ажил уу? Амьдрал уу? Бэрх сонголттой тулгарна. Хувь тавилан даажигнаагүй байгаа? Асуудалд хэрхэн хандахаас хувь тавилан шалтгаална.

Харин шинэ жилийн орой бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл шинэ он, шинэ цаг хугацаа, шинэ түүх эхэлж байна.

Тэдний хачин, жигтэй хайрын түүх хэрхэхийг киноны үйл явдлаас хүлээн авч үзээрэй.

“Шинэ жил” киноны дуу: “The Brothers” “Хүлээгээрэй”