Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын ханхүү $1 тэрбумыг төлсний дараа суллагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Саяхан Саудын Арабын засгийн газар авлигын хэрэгт холбогдуулан зарим язгууртнууд, өндөр албан тушаалтнуудыг баривчилж саатуулсан билээ.

Тэгвэл тэдний нэг, нэгэн үе хаан ширээний угсаа залгамжлагчдын өрсөлдөөнд дээгүүр яригдаж байсан ханхүү Митеб бин Абдуллах засгийн газартайгаа тохиролцож, $1 тэрбум орчмыг төлсний дараа суллагдан, эрх чөлөөтэй болсон тухай Саудын албаныхан мэдээлжээ.

Митеб нь Саудын Арабын элит Үндэсний Гвардийн тэргүүн байсан юм. Түүнийг эрх баригчидтай тохиролцсоны дараа өчигдөр буюу Мягмар гарагт хорионоос суллагдсаныг авлигатай тэмцэх албаны ажилтан мэдээлсэн байна.

Тэрээр энэ талаар хэлэхдээ “Тохиролцсон мөнгөний дүнг зарлаагүй ч доод тал нь нэг тэрбум ам.доллар болох нь тодорхой байгаа” гэжээ.

Митебээс гадна дахин гурван язгууртан авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, буцаан төлөх дүнг засгийн газартай хэлэлцэж, тохирох шатандаа явааг бас мэдээлсэн байна.

Харин тэдний тухай дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор ил болгоогүй байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters