Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

АС Миланы шинэ босс Гаттузо

SPS телевиз
2017 оны 11 сарын 28
SPS
Зураг зураг

АС Милан клуб өнгөрсөн зун солилцоо наймааны цонхоор тун амжилттай ажиллаж, олон шилдэг тоглогчдыг багтаа авчрахад 200 гаруй фунт стерлингийг зарцуулсан ч эхний 14 тойргийн дараах байдлаар лигтээ дөнгөж 7 дугаар байрт бичигдэж байна. Энэ тааруу үзүүлэлтээс болж АС Милан клубын удирдлагууд Винченцо Монтеллаг ажлаас нь чөлөөлсөн байна.

Харин түүний орыг залгуулахаар багийн домогт тоглогчдын нэг Женнаро Иван Гаттузог ерөнхий дасгалжуулагчийн албанд томилжээ. Винченцо Монтелла лигийн 6 тоглолтоос ялалт авсан ч талбайдаа хийсэн сүүлийн 4 тоглолтод нэг ч гоол оруулж чадаагүй юм.

Тэрбээр халагдсан талаараа “Намайг дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчид болон арын албаны бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Гаттузог Милан клубыг амжилттай удирдана гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.

Женнаро Гаттузо Милан замналынхаа туршид буюу 1995-2012 оны хооронд 450 гаруй тоглолтод оролцож Аваргуудын лиг болон Италийн “Сери А”-д тус бүр хоёр удаа түрүүлж байв.

 

Зураг