Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтандаа бэлдэж эхэлсэн бололтой

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын дэглэм ээлжит пуужингийн туршилтандаа бэлдэж эхэлсэн шинж тэмдэгүүд ажиглагдаж байгаа тул Өмнөд Солонгос, Японы зэвсэгт хүчнүүд бэлэн байдалд шилжжээ.

Саяхнаас Хойд Солонгос пуужингийн нисэх замын траекторыг бүртгэдэг радараа ажиллуулж эхэлснийг Сөүл мэдээлсэн байна. Японы тал Хойд Солонгосын пуужингийн баазын байрлалаас мөн радио дохио ирж байгааг бүртгэжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Пёньян Японы Хоккайдо арлыг давуулан Номхон далайн ус руу дунд тусгалын Хвасонг-12 баллистик пуужинг харвасан. Үүнээс хойш хоёр сар гаруй хугацаанд чимээгүй байсан юм.

Харин саяхан Хойд Солонгосыг терроризмийг дэмжигч орнуудын хар жагсаалтад АНУ дахин багтаасан тул удахгүй ямар нэг зэр зэвсгийн туршилт үйлдэнэ гэсэн хүлээлт үүсээд байв.

Вашингтонд төвтэй The Center for Strategic and International Studies (CSIS) судалгааны байгууллага “big data”-д суурилсан шинжилгээ хийсний дараа Хойд Солонгосыг 30 хоногийн дотор ямар нэг бөөнөөр устгах зэвсэг танилцуулна, арванхоёрдугаар сарын 17 орчимд баллистик пуужин туршина гэж таамаглаж байгаагаа Ням гарагт зарласан юм.

Арванхоёрдугаар сарын 17 бол Пёньяны экс удирдагч Ким Жон Илийн нас барсан өдөр ажээ.

 

Эх сурвалж: Korea Times