Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын анхдугаар бага хурлаас Шүүх яамны сайдаар Ш.Найдансүрэнг сонгож байжээ

ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Найдаа мэйрэн” сан хамтран зохион байгуулж буй “Төрийн зүтгэлтэн Шаравын Найдансүрэн” сэдэвт эрдэм шинжилгээний Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. 

Хурлын зорилго нь эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, Ардын засгийн үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж яваад хэлмэгдэн, дөнгөж ноднин жил цагаадсан Найдансүрэнгийн байгуулсан гавьяа зүтгэл, түүхэнд эзлэх байр суурийг үнэн зөвөөр тогтоож олон түмэнд хүргэхэд эрдэмтэн мэргэд, судлаачдын анхаарлыг хандуулахад оршиж байна.

Тус хуралд академич С.Нарангэрэл, Ж.Болдбаатар, Н.Бэгз, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Очирбат, Доктор, профессор Ч.Болдбаатар, Т.Дуламдорж нарын олон эрдэмтэд оролцож “Төрийн зүтгэлтэн-Шаравын Найдансүрэн”-ийн тухай илтгэл хэлэлцүүлсэн.

1924 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдсан Улсын анхдугаар бага хурлаас Ардын эрхтэй анхны Засгийн газрыг байгуулж Шүүх яамны сайдаар Шаравын Найдансүрэнг сонгожээ.

Ш.Найдансүрэн 1877 онд Засагтхан аймгийн Гүн Загдсамбарын хошуунд төрсөн. Төрөлх хошууныхаа Тамгын газарт түшмэлийн алба хашиж төрийн хэрэгт суралцсан, эх зохиогч, бичгийн хүн. Тэрээр Чин Улсын үед Да жанжин жасаанд түшмэл, Автономитын үед Цэргийн яаманд тшмэл, Ардын засгийн үед Шүүх яаманд сайд, Хантайшир уулын аймгийн яамны даргаар ажилласан, хууль цаазын өндөр боловсролтой, анхны Үндсэн хуулийг зохиолцсон Монгол төрийн зүтгэлтэн байсан юм.

 

Эх сурвалж: ХЗДХЯ