Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг 15 загварын маскийг маргааш болох ‘’Гоёл’’ наадмын тайзнаас харах боломжтой

ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани,  Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран олон нийтийг өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалан Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбридж маскан дээр гаргах уралдааныг зохион байгуулсан билээ. 

Нийт 100 гаруй дизайн ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 15 дизайнийг тодруулаад  байна. Шилдэг дизайнийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн дунд Монгол ТВ-ийн фэйсбүүк хуудсаар дамжуулан санал авч байгаа юм. 

Шилдэг 15 загварын маскийг маргааш болох ‘’Гоёл’’ наадмын Гала тоглолтын тайзнаас харах боломжтой. 

 

‘’Кэмбридж’’ компани болон Кэмбридж маскны Монгол дахь албан ёсны дистрибьютор болох ‘’Анунгоо Фарм ХХК’’ ялагчийг ‘’Хонг Конгийн Загварын Долоо Хоногт’’ оролцох эрхээр шагнана.

Тус тэмцээнийг зохион байгуулснаар ард иргэд өөрт таарах маскийг зүүж хэвшинэ гэдэгт зохион байгуулагчид найдаж байгаа юм.  

Кэмбридж маскыг ‘’Анунгоо Фарм ХХК’’-ны харилцагч эмийн сангууд болон супермаркетуудаас  худалдан авах боломж Монголын хэрэглэгчидэд бүрдэж байна. 

 

Эх сурвалж: Британийн Элчин Сайдын Яам