Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Жи Си Ар Монголиа”-гийн тэтгэлэгт оюутнууд шалгарлаа

Үндэсний шуудан сонин
2017 оны 11 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

“Жи Си Ар Монголиа” ХХК-аас зар­ласан 2017-2018 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 10 оюутанд тэтгэлэгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад 3.4-өөс дээш голчтойгоор барилга, цахилгаан, дулаан, уул уурхайн инженер чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнууд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 12 сараас дээш хугацаагаар хүнд машин механизмын оператор, барилгын өргөн мэргэжил, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч чиглэлээр сайнаас дээш үнэлгээтэй сурал­цаж буй оюутнууд хамрагдах боломжийг тус компани олгожээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 14 аймгийн 70 гаруй оюутан сонирхон материалаа ирүүлсэнээс ийнхүү 10 оюутан шалгарсан юм. 

Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгар­сан их дээд сургуулийн долоон оюутан нэг жилийнсургалтын төлбөр 100 хувь, тус компанид үйлдвэрлэлийн дадлага хийх эрх, МСҮТ-ийн гурван оюутан нэг жилийн сургалтын төлбөртэй дүйцэх мөнгөн тэтгэмж мөн үйлдвэрлэлийн дадлага хийх эрх олж авч ирээдүйдээ үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

 

Барилга угсралтын салбарт түүчээлэн,нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буй “Жи Си Ар Монголиа” ХХК-ийн олон арга хэмжээний нэг болох энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсныг оюутан залуустаа дуулгахад таатай байна. 

 

Компанийн талаар товч танил­цуу­лахад “Жи Си Ар Монголиа” ХХК нь Монголын “Говь Инфрастракчер Партнерс” ХХК, Австралийн “Clough Projects Australia”, болон “RUC Cementation Mining” нарын хамтарсан компани юм. Тус компани уул уурхайн барилга угсралт, дэд бүтэц, инженерчлэл, худалдан авалт, ложистик, төслийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд одоогоор 700 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“Говь Инфрастракчер Парт­нерс” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Оюутолгой уурхайн далд уурхайн барилга угсралтыг гүйцэтгэгч анхны Монгол компани юм. Рио Тинто, Флуор, Седжман, Жейкобс, зэрэг олон улсын компаниудтай Оюутолгой, Ухаахудаг, Овоот толгой зэрэг томоохон уурхайн бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллаж ирсэн туршлагатай. Зураг төсөл, инженерчлэл, иргэний болон уул уурхай, дэд бүтцийн барилга байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ, ашиглалт төслийн менежмент зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.  

“Clough Projects Australia” нь 1919 онд Австрали улсад үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 10 гаруй улс орны томоохон төслүүдэд ажилласан туршлагатай бөгөөд Төслийн загварчлал, төлөвлөлтөөс эхлэн худалдан авалт, үйлдвэрлэл, барилга угсралт, ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх хүртэлх бүх л үйлчилгээг олон улсад шалгарсан төслийн удирдлагын процесс, системийн дагуу гүйцэтгэдэг.  RUC Cementation Mining нь 1990 онд Австрали улсад үүсгэн байгуулагдсан, далд уурхайн хөгжүүлэлт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм бөгөөд Австрали, Филиппин, Индонез, Хонг Конг зэрэг улс оронд далд уурхайн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай юм.

Зураг