Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Сансрын Станцын гадаргуугаас харь гарагийн бактер олдсон байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Сансрын Станцын (ОУСС) гадаргуугаас эрдэмтэд амьд бактер олсон нь манай дэлхийн биш гаралтай байж болзошгүй байгаа гэнэ.

ОХУ-ын сансрын нисэгч Антон Шкаплеров энэ тухай ТАСС агентлагт мэдээлжээ. Илэрсэн бактерийг дэлхийд илгээн судлуулж байгаа ба одоогоор ямар нэг хор хөнөөлгүй гэж дүгнэсэн байна.

ОУСС-аас задгай сансарт гарч судалгаа хийх үеэр сансрын нисэгчдийн нэг нь хөвөн алчуураар станцын гадаргууны хэсгээс арчиж, дээж авсан гэнэ.

Хөдөлгүүрийн ажиллагааны үеэр шатахууны хаягдал ялгарч бохирдуулдаг хэсгийг шалгах зорилготой ийм дээж авдаг ажээ.

“ОУСС-ыг тойрог замд орох үед байгаагүй бактерийг бид энэ дээжээс илрүүлсэн. Тэд гадаад ертөнцөөс тээвэрлэгдэж ирээд хөлгийн эх биед суурьшсан байж магадгүй. Одоогоор дэлхийд илгээн судлуулж байгаа ба ямар нэг хор хөнөөлтэй шинж илрээгүй байна” гэж Шкаплеров ярьсан байна.

Дэлхийгээс гаралтай бактерууд хөлгийн модулиуд дээр тээвэрлэгдэн сансарт хүрэх тохиолдол байдаг гэнэ. Энэ тохиолдолд тэд задгай сансарын хатуу ширүүн нөхцлийг гурван жил орчим хугацаанд тэсвэрлэж чаддаг гэж тэр хэлжээ. Шкаплеров ирэх сарын 17-нд ОУСС-ыг гурав дахь удаагаа зорих гэж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС