Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АСЕМ-ын зардалд хийх эрсдэлийн аудитын нээлт болно

ikon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 

09:00 цагт Монгол дах Бог малын мялзан өвчний нөхцөл байдлын хэлэлцүүлэг болно.

Блю Скай зочид буудлын Diamond танхимд

09:30 цагт "Bloomberg Finance Forum 2017" арга хэмжээ эхэлнэ. Форумаар Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт, боломжуудын талаар төр засаг болоод хувийн хэвшил, судлаачид байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

БОАЖЯ-ны Хаан танхимд

10:00 цагт Байгаль орчны чиглэлийн хуулиудын давхардал болон хийдлийг арилгахаар Хууль зүйн яамны ажлын хэсэг БОАЖЯ-нд зургаан сарын турш ажилласан үр дүнгээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүлээлгэж өгч, мэдээлэл хийнэ.

Сонсголон дах "МахМаркет" компанид

10:40 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх мах экспортолж буй компаниудын төлөөлөл болох "МахМаркет" компанид ажиллана. 10:00 цагаас Засгийн газрын ордны зүүн талаас унаа явна.

Үндэсний аудитын газарт

11:00 цагт АСЕМ-ын зардалд хийх эрсдэлийн аудитын нээлт болно. 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой томоохон зөрчлүүд илэрсэн бөгөөд ийнхүү эрсдэлийн аудит хийх юм.

Гадаад Харилцааны Яамд

11:00 цагт Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хүлээн авах цагийн хуваарийн визапойнт системийг энэ сарын 24-нөөс эхлэн зогсоож, шинэ бүртгэлийн системээр виз мэдүүлэх цаг товлодог шинэ бүртгэлийн системийн ажиллагааны талаарх хэвлэлийн хурал болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт "Өргүй монгол" хөдөлгөөнөөс Улс орны өр, зээлийн хүү, валютын ханшны асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:40 цагт "Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-г шинээр байгуулж байгаа болон эко гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл хийнэ. 

MN Мэдээллийн төвд

12:00 цагт UBS телевизийн шинэ төсөл болох "Perfect Dance" шоу нэвтрүүлгийн талаар мэдээлэл өгнө.

Holiday Inn зочид буудлын их танхимд

14:00 цагт "Хандлагыг өөрчилье Хамтдаа хөгжье" LEAD Talks төслийн арга хэмжээ болно.

Blue Sky Hotel & Tower Topaz Hall-д

16:00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яам ирэх сарын 1-нд болох тус улсын анхны Ерөнхийлөгчийн өдөр болон Тусгаар тогтнолын баярын өдөртэй холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.