Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс ЗИЛ-131 автомашиныг тоноглон, нарны эрчим хүчийг цуглуулах таван хавтангийн тусламжтайгаар 1.6 кваттын цахилгааныг гаргаж, зай хураагуураар эрчим хүчийг нөөцлөн 1.5 кватт эрчим хүчний эх үүсвэрийг гаргах боломжтой сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсвэрийн иж бүрдлийг Монголд анх удаа зохион бүтээжээ.
ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийнхэн энэхүү шинэ бүтээлээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас тус иж бүрдлийг Орхон аймгийн Онцгой байдлын газарт олгохоор шийдвэрлэн газар дээр нь хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түвшинжаргал, эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин, ЭША Ш.Төмөрбаатар нарын албаны хүмүүс оролцсон юм.
Эх сурвалж: ОБЕГ